ЭТТ: 160 мянган тонн нүүрс арилжлаа
22 Цагийн өмнө
53
ЭТТ: 160 мянган тонн нүүрс арилжлаа
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 3 удаагийн арилжаагаар 160.0 мянган тонн нүүрсийг нийт 11.6 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжааллаа.
  • Үнслэг багатай 1/3 коксжих нүүрс - 32.0 мянган тонн, 107.3 ам.доллароор арилжаалж нийт 3.43 сая ам.долларын үнийн дүнтэйгээр хэлцэл хийгдлээ. Арилжаанд 6 оролцогч оролцож үнэ 11.5 ам.доллароор буюу 12.0% өслөө.
  • Эрчим хүчний нүүрс - 64.0 мянган тонн, 56.9 ам.доллароор арилжаалж нийт 3.64 сая ам.долларын үнийн дүнтэйгээр хэлцэл хийгдлээ. Арилжаанд 5 оролцогч оролцож үнэ 8.7 ам.доллароор буюу 18.0% өслөө.
  • 1/3 коксжих нүүрс - 64.0 мянган тонн, 70.2 ам.доллароор арилжаалж нийт 4.5 сая ам.долларын үнийн дүнтэйгээр хэлцэл хийгдлээ. Арилжаанд 3 оролцогч оролцож үнэ 10.5 ам.доллароор буюу 17.6% өслөө.
2026 он гарснаас хойш нийт 69 удаагийн арилжаагаар 316.1 сая ам.долларын үнийн дүн бүхий 3.9 сая тонн нүүрс арилжлаа.
ett260324 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.