192 мянган тонн нүүрсийг нийт 17.9 сая ам.долларын үнийн дүнтэйгээр арилжааллаа
2 Цагийн өмнө
29
192 мянган тонн нүүрсийг нийт 17.9 сая ам.долларын үнийн дүнтэйгээр арилжааллаа
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 4 удаагийн арилжаагаар 192.0 мянган тонн нүүрсийг нийт 17.9 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжааллаа.
 
  • Үнслэг багатай 1/3 коксжих нүүрс - 32.0 мянган тонн, 108.4 ам.доллароор арилжаалж нийт 3.5 сая ам.долларын үнийн дүнтэйгээр хэлцэл хийгдлээ. Арилжаанд 7 оролцогч оролцож үнэ 6.5 ам.доллароор буюу 6.4% өслөө.
  • 1/3 коксжих нүүрс - 64.0 мянган тонн, 77.8 ам.доллароор арилжаалж нийт 4.9 сая ам.долларын үнийн дүнтэйгээр хэлцэл хийгдлээ. Арилжаанд 4 оролцогч оролцож үнэ 1.5 ам.доллароор буюу 2.0% өслөө.
  • 1/3 коксжих нүүрс - 32.0 мянган тонн, 71.9 ам.доллароор арилжаалж нийт 2.3 сая ам.долларын үнийн дүнтэйгээр хэлцэл хийгдлээ. Арилжаанд 2 оролцогч оролцож үнэ 2.5 ам.доллароор буюу 3.6% өслөө.
  • Баяжуулсан сул коксжих нүүрс - 64.0 мянган тонн, 111.7 ам.доллароор арилжаалж нийт 7.15 сая ам.долларын үнийн дүнтэйгээр хэлцэл хийгдлээ. Арилжаанд 3 оролцогч оролцож үнэ 12.5 ам.доллароор буюу 12.6% өслөө.
 
2026 онд 98 удаагийн арилжаагаар 428.0 сая ам.долларын үнийн дүн бүхий 5.18 сая тонн нүүрс арилжлаа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.