"Build Mongolia-2024" Олон улсын үзэсгэлэн 4 дэх удаагаа зохион байгуулагдана
2024.04.18
217
"Build Mongolia-2024" Олон улсын үзэсгэлэн 4 дэх удаагаа зохион байгуулагдана

Барилга, бүтээн байгуулалтын улирал айсуй. Энэ цаг мөчид барилга, уул уурхай, дэд бүтцийн техник, дэвшилтэт технологийн "Build Mongolia-2014" Олон улсын үзэсгэлэн 4 дэх удаагаа буюу 2024 оны 04 дүгээр сарын 24-26-ний өдрүүдэд Steppe Arena-Мөсөн өргөөд зохион байгуулагдах гэж байна. 

Жил бүрийн 4 сард уламжлал ёсоор зохион байгуулагддаг тус үзэсгэлэн гурван өдрийн турш үргэлжлэх бөгөөд барилга, эрчим хүч, зам тээвэр, уул уурхай гэсэн 4 том салбарыг нэгэн дээвэр дор багтаан зохион байгуулдаг онцлогтой. Дөрвөн том хамтын ажиллагааны үр дүнд бүтээн байгуулалт хийгдэж, дэд бүтэц хөгжиж, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн нөөц бололцоо нэмэгдэж байдаг. 

Үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагч, "Экспо Монгол" ХХК-ийн ерөнхий захирал Т.Баттулга "Барилга, зам тээвэр, эрчим хүч, уул уурхайн салбарт хэрэглэгддэг олон техник технологи, машин механизм түүхий эд нэг учраас нийлүүлэгчдийн хувьд бүтээгдэхүүнээ нэг дор олон салбарын зах зээлд  танилцуулах боломжтой. Хүнд машин механизм нийлүүлэгчдийн хувьд барилга, зам, уул уурхай, эрчим хүчний салбар бүгд зах зээл нь, цемент бетон хийц үйлдвэрлэгчдийн хувьд барилга, зам, эрчим хүчний салбар бүгдээрээ зах зээл, эрчим хүчний тоног төхөөрөмж нийлүүлэгчдийн хувьд эрчим хүчний салбар, барилга, уул уурхай бүгдээрээ зах зээл болдог.Түүнээс гадна эдгээр салбарууд өөр хоорондоо нэг талаас ханган нийлүүлэгч, нөгөө талаас зах зээл болдог. Тийм учраас “Build Mongolia” үзэсгэлэн бүтээн байгуулалтын салбаруудын хувьд техник технологийн нэг цонхны үйлчилгээ, үзэсгэлэнд оролцогчдын хувьд зах зээлийн нэг цэгийн төвлөрөл" хэмээн тодотгов. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.