Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын анхны дам нурууг угсарчээ
6 Цагийн өмнө
100
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын анхны дам нурууг угсарчээ

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт үргэлжилж байна. Тус хил дамнасан төмөр замын анхны дам нурууг угсарчээ. Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 8 багц ажлын гүйцэтгэл 22,16 хувьтай үргэлжилж байна. Тодруулбал, Багц 2 буюу урт гүүрийн ажлын хүрээнд 13 тулгуур баганын их биеийн угсралтын ажил бүрэн дууссан. 9 тулгуур баганын угсралтын ажил явагдаж байгаа бөгөөд 2183 шон суурь байгуулж, 118 ширхэг суурийн доод хөндлөн нуруу /ростверк/, 19 ширхэг тулгуур байгуулсан байна.

Төслийн талбайд 746 инженер техникийн ажилтан 237 машин механизмтайгаар ажиллаж байгаа бөгөөд 2027 оны 04 дүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Хил дамнасан төмөр зам нь жилд 30 сая.тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай байхаар төлөвлөсөн.

696216972_1550091867127383_2897269234599293505_n 

697102454_1550091997127370_3190669119933699758_n 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.