Энержи Ресурс компани Монгол Улсын 2025 оны шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгжээр шалгарлаа
Ухаа худаг уурхайг түшиглэн үйл ажиллагаа явуулж буй Энержи Ресурс ХХК Монгол Улсын 2025 оны шилдэг татвар төлөгч 10 аж ахуйн нэгжийн нэгээр эрэмбэлэгдлээ.
Тус компанийн хувьд 2025 онд 512 гаруй тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлж, сүүлийн арав гаруй жилийн турш шилдэг татвар төлөгчдийн эгнээнд тогтвортой нэрлэгдэж байна.
Татвар төлөлтөөрөө тэргүүлэгч 10 аж ахуйн нэгж:
- Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ
- Эрдэнэс Таван толгой ХК
- Оюутолгой ХХК
- Монголын Алт ХХК
- Хаан банк
- Энержи Ресурс ХХК
- Саусгоби сэндс ХХК
- Апу ХК
- Голомт банк
- Худалдаа хөгжлийн банк