Үндэсний аудитын газрын Санхүүгийн аудитын газраас төрийн өмчит аж ахуйн нэгжийн 2025 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын тайланг audit.mn сайтад ил тод байршуулжээ. Нийт 8.4 их наяд төгрөгийн 648 зөрчил илрүүлж, 612.9 сая төгрөгийн төлбөрийн акт тавьсан байна. 5.9 их наяд төгрөгийн албан шаардлага, 2.4 их наядын дүнтэй 228 зөвлөмж холбогдох компанид хүргүүлжээ. Мөн хариуцлага тооцуулах 21 албан тушаалтныг ҮАГ зарлалаа.
