МАК Аж үйлдвэрийн парк байгуулж, сэргээгдэх эрчим хүчээр хангана
2024.02.19
879
 МАК Аж үйлдвэрийн парк байгуулж, сэргээгдэх эрчим хүчээр хангана
МАК Аж үйлдвэрийн паркт хуурай хольцын үйлдвэр, бетон хийцийн үйлдвэр, 3D принтинг студио, чулуун болон гипсэн хавтангийн үйлдвэр, шил, хуванцрын үйлдвэр, профиль, уутны үйлдвэр байгуулахаар тус тус төлөвлөжээ.

МАК ирэх жилүүдэд барилгын материал үйлдвэрлэлд онцгой байр суурь эзлэх бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр байна. Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байгуулсан МАК Евроблок, МАК Евровиндоор, МАК Евровенти төслүүддээ тулгуурлан МАК Аж үйлдвэрийн парк байгуулах юм. 

МАК Аж үйлдвэрийн паркт хуурай хольцын үйлдвэр, бетон хийцийн үйлдвэр,  3D принтинг студио, чулуун болон гипсэн хавтангийн үйлдвэр, шил, хуванцрын үйлдвэр, профиль, уутны үйлдвэр байгуулахаар тус тус төлөвлөжээ.

Монгол Улсыг барилгын материал үйлдвэрлэлийн хувьд бие даан хөгжүүлэх, импортын хамаарлыг бууруулахыг МАК эрмэлзэж байна. Цементийн үйлдвэрийн хүчин чадлыг үе шаттайгаар нэмэгдүүлж,  Монгол Улсын дотоодын цементийн хэрэгцээг бүхэлд нь дотоодоос хангах зорилт  тавин ажиллаж байна. МАК Аж үйлдвэрийн паркийг сэргээгдэх эрчим хүчээр хангахаар шийдвэрлэж, төслийг 2023 онд эхлүүлсэн. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.