"Оюу Толгой" ХХК Өмнөговь аймагт бүртгэлтэй 105 ханган нийлүүлэгчээс 292.1 тэрбум төгрөгийн бараа, үйлчилгээ авчээ
2 Өдрийн өмнө
157
"Оюу Толгой" ХХК Өмнөговь аймагт бүртгэлтэй 105 ханган нийлүүлэгчээс 292.1 тэрбум төгрөгийн бараа, үйлчилгээ авчээ

 "Оюу Толгой" ХХК 2025 оны IV улирлын ажлын үзүүлэлтээ танилцууллаа. 2025 онд “Оюу толгой” компани нийт  2.34 их наяд төгрөгийг татвар хураамж, бусад төлбөрт төлсөн нь Монгол Улсын нэгдсэн төсвийн татварын орлогын ойролцоогоор 9%-ийг бүрдүүлсэн байна. Үндэсний компаниудтай хийсэн худалдан авалт, татвар, хураамж, үндсэн ажилчдын цалинд  2025 онд нийт 8.4 их наяд төгрөг төлснөөр Монгол Улсад өдөр бүр 23 тэрбум төгрөгийг зарцуулан, эдийн засгийн эргэлтэд оруулсан гэж мэдээллээ. 

Тайлант улиралд 772 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 571 нь дотоодын ханган нийлүүлэгчид байсан бөгөөд эдгээр дотоодын компанид худалдан авалтынхаа 87.3 хувийг зарцуулжээ. Өмнөговь аймагт бүртгэлтэй 105 ханган нийлүүлэгчээс 292.1 тэрбум төгрөгийн бараа, үйлчилгээ авсан байна. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.