“Өвлийн идэш 2026” үзэсгэлэн худалдаа таван өдрийн турш Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдана
3 Цагийн өмнө
116
“Өвлийн идэш 2026”  үзэсгэлэн худалдаа таван өдрийн турш Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдана
Тус арга хэмжээ өнөөдрөөс эхлэн ням гараг хүртэл Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдана.

Нийслэлийн хүн амын өвлийн улирлын хүнсний хэрэгцээнд зориулж, мах, малын гаралтай дайвар бүтээгдэхүүн, сүү, цагаан идээ, жимс, жимсгэний хангамжийг нэмэгдүүлэх, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн огцом хэлбэлзлээс сэргийлэх, малчид, хоршоологчид, үйлдвэрлэгчдийн бэлтгэсэн, өрхийн хэрэгцээнд зориулсан бүтээгдэхүүнийг нийлүүлэгчээс хэрэглэгчид шууд хүргэх, борлуулалтыг өргөжүүлэх зорилгоор “Өвлийн идэш-2026” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна.

"Өвлийн идэш" нэгдсэн арга хэмжээ 2026 оны 11 сарын 25-наас 29-ний хооронд буюу нийт таван өдрийн турш Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдах юм. 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба болон аймаг, орон нутгийн засаг даргын тамгын газар, хүнс хөдөө аж ахуйн газрууд хамтран зохион байгуулж буй тус үзэсгэлэн худалдаа нь Нийслэлийн иргэдийг хөдөө, орон нутагт явж, цаг зав, бензин шатахуун үрэхгүйгээр хотын төвд, ямар нэгэн дундын зуучлагчгүйгээр, өргөн сонголтойгоор шууд худалдан авах боломжийг бүрдүүлэх зорилготой.

"Өвлийн идэш-2026" үзэсгэлэн худалдаанд 21 аймгаас оролцож буй малчид, хоршоологчдын гарал үүслийн гэрчилгээтэй үхэр, хонь, ямаа, адууны гулууз мах болон үйлдвэрийн ангилж савласан мах, махан бүтээгдэхүүн, уламжлалт дайвар бүтээгдэхүүн, орон нутгийн онцлогтой ааруул, ээзгий, өрөм, шар тос, хөлдөөсөн сүү, зөгийн бал, жимс жимсгэнэ, хүнсний ногоо зэрэг нутаг нутгийн брэнд бүтээгдэхүүнүүдийг худалдан авах боломжтой.

Эхний өдрийн байдлаар 21 аймаг, нийслэлээс 15 компани, 9 хоршоо, 73 малчид оролцож мах, сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс жимсгэнэтэй оролцож байна.

ub_idesh_2611253

ub_idesh_2611252

ub_idesh_2611254    

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.