Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг батлах, эрх олгох тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байна.
- “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Худалдан авах ажиллагааг зохион байгуулах жагсаалт”/,
- “Аюулгүй байдал-хамтын оролцоо” хөтөлбөр батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
- Зэс хайлуулах үйлдвэрийн сонгон шалгаруулалтын явцын талаар,
- “Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг батлах, эрх олгох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
- “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журам/,
- “Засгийн газрын болон Монголбанкны үнэт цаас худалдан авах хөрөнгийн хэмжээг батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
- “Импортлох мал, үржүүлгийн бүтээгдэхүүний төрөл, тоо хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
- “Улсын аварга малчин, Улсын хошой аварга малчин, Улсын аварга саальчин, Улсын аварга фермер, Улсын аварга тариаланч хамт олон, Улсын аварга тариаланч шалгаруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
- Бусад асуудал