Индонез 20 жилийн дараа нүүрсний экспортын татвараа сэргээв
3 Өдрийн өмнө
185
Индонез 20 жилийн дараа нүүрсний экспортын татвараа сэргээв
Дэлхийн эрчим хүчний нүүрсний хамгийн том нийлүүлэгч Индонез улс 20 жилийн дараа нүүрсний экспортын татвараа сэргээж, энэ оноос эхлэн албан ёсоор хэрэгжүүлэхээр болов. БНХАУ-ын нүүрсний импортын гол нийлүүлэгч нь Индонез бөгөөд 2024 онд Хятадын эрчим хүчний нүүрсний 58.7 хувийг тус улс дангаар бүрдүүлсэн. Энэхүү шийдвэртэй холбогдуулан Индонезээс БНХАУ-руу чиглэсэн нүүрсний экспорт буурах магадлалтай болж байна. 
 
Экспортын татвар тогтоосноор Индонезийн төсвийн орлого нэмэгдэх боловч Хятадын зах зээлд эзлэх байр суурь нь тодорхой хэмжээгээр сулрах, улмаар импортын нүүрсний өртөг нэмэгдэх эрсдэл үүсэж байгаа юм. 
 
Дунд хугацаанд энэхүү өөрчлөлт нь Хятадын нүүрсний импортын бүтцийг илүү олон эх үүсвэртэй болгох, бусад экспортлогч орнуудад нийлүүлэлтээ нэмэгдүүлэх орон зайг нээх хүчин зүйл юм. Зөвхөн Хятад улсаар зогсохгүй Энэтхэг рүү чиглэсэн нүүрсний эскпорт нь Индонезийн хувьд буурах нөхцөл байдал бий болж байна. 
 
Эх сурвалж: Mysteel.com
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.