“Эрдэнэс Тавантолгой” ХК 3,2 сая тонн нүүрс биржээр арилжааллаа
2024.02.15
765
“Эрдэнэс Тавантолгой” ХК 3,2 сая тонн нүүрс биржээр арилжааллаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 100 багц буюу 640 мянган тонн сул коксжих нүүрс арилжлаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 100 багц буюу 640 мянган тонн сул коксжих нүүрс арилжлаа. Арилжаанд 8 худалдан авагч оролцсон бөгөөд нэг тонн нүүрсний үнийг 89.1 ам.доллароос эхлэн дуудаж, 117.6 ам.долларт хэлцэл хийгджээ. 

Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 419.6 сая ам.долларын үнэлгээ бүхий 3,2 сая тонн нүүрсийг биржээр борлуулав.

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.