Алтны үнийн шинэчилсэн төлөвийг Goldman Sachs танилцууллаа
2 Өдрийн өмнө
295
Алтны үнийн шинэчилсэн төлөвийг Goldman Sachs танилцууллаа

Алтны үнийн шинэчилсэн төлөвийг Goldman Sachs танилцууллаа. Дэлхийн институциональ хөрөнгө оруулагчдын 70 хувь нь 2026 онд алтны үнэ нэмэлт өсөлт үзүүлнэ гэж үзсэн байна. Шинэ санал асуулгын дүгнэлтээс тус үр дүн гарчээ. Судалгаанд оролцогчдын 36 хувь нь 2026 оны эцэс гэхэд алтны үнэ 5000 ам.долларт хүрнэ гэж таамаглажсан байна. Оролцогчдын гуравны нэг нь алтны үнийг 4500-5000 ам.долларын хооронд арилжаалагдана гэж найдаж байгаа бол ердөө 5 хувь нь 3500-4000 ам.доллар хүртэл буурна гэж үзсэн байна.

Судалгаанд оролцогчдын 38 хувь нь төв банкны алт худалдан авах нь 2026 онд алтны үнийн өсөлтийн гол хөдөлгөгч хүчин зүйл болно гэж Goldman Sachs үзэж байна.

2025 онд Төв банкуудын алтны тогтвортой худалдан авалт, АНУ-ын Холбооны нөөцийн банкны бодлогын хүүгээ бууруулах алхмууд, олон улсын тодорхой бус геополитикийн нөхцөл байдал шар металлын ханш чангарах суурь нөхцөлийг бүрдүүлж, улмаар алтны хэд хэдэн дээд амжилт тогтоож чадсан. Алтны үнэ он гарсаар 61 хувиар өсөж, бүх цаг үеийн түүхэн ханшаа сэтлээд байгаа юм.

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.