ЭТТ: 320 мянган тонн нүүрс арилжлаа
5 Цагийн өмнө
105
ЭТТ: 320 мянган тонн нүүрс арилжлаа

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 1 удаагийн арилжаагаар 11.07 сая ам.долларын үнийн дүн бүхий 128 мянган тонн 1/3 коксжих нүүрс, 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 2 удаагийн арилжаагаар 64 мянган тонн эрчим хүчний нүүрс, 128 мянган тонн 1/3 коксжих нүүрс БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжааллаа.

2025.11.05 -ны өдөр

1/3 коксжих нүүрс - Ганцмод боомтоор 128.0 мянган тонн, 71.50 ам.доллароос үнэ дуудаж 86.59 ам.доллароор арилжаалж 11.07 сая ам.долларын үнийн дүнтэйгээр хэлцэл хийгдэв.

2025.11.06-ны өдөр

Эрчим хүчний нүүрс - Ганцмод боомтоор 64.0 мянган тонн, 40.30 ам.доллароос үнэ дуудаж, 40.30 ам.доллароор арилжаалж 2.5 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдэв.

1/3 коксжих нүүрс - Ганцмод боомтоор 128.0 мянган тонн, 71.50 ам.доллароос үнэ дуудаж 87.0 ам.доллароор арилжаалж 11.1 сая ам.долларын үнийн дүнтэйгээр хэлцэл хийгдлээ. 

ett_251108 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.