“Эрдэнэс Тавантолгой” ХК биржээр нийт 4.2 сая тонн нүүрс борлуулав
2023.09.10
853
“Эрдэнэс Тавантолгой” ХК биржээр нийт 4.2 сая тонн нүүрс борлуулав
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д Онцгой дэглэм тогтоосон 10 сарын хугацаанд 44 удаагийн биржийн арилжаанд оролцож, 467.8 сая ам.долларын өртөг бүхий 4.2 сая тонн нүүрс арилжааллаа.

"Эрдэнэс Тавантолгой" хувьцаат компани 2023 оны наймдугаар сард 2,93 сая тонн нүүрс борлуулсан нь тус компани байгуулагдсанаас хойшхи хамгийн өндөр борлуулалттай сард тооцогдов. Наймдугаар сарын 29-ний өдрийн байдлаар Монгол Улс нийт 40 сая тонн нүүрс экспортолсон. Үүний 17.7 сая тонн нүүрс буюу 44 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн экспорт бүрдүүлсэн билээ. 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д Онцгой дэглэм тогтоосон 10 сарын хугацаанд 44 удаагийн биржийн арилжаанд оролцож,  467.8 сая ам.долларын өртөг бүхий 4.2 сая тонн нүүрс борлуулжээ. Биржээр нүүрс борлуулснаар “Эрдэнэс Тавантолгой” ХК 512 тэрбум төгрөгийн орлого олсон байна.

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.