"Эрдэнэс Тавантолгой" ХК 32 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжааллаа
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 9 дүгээр сарын 02-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 5 багц буюу 32.0 мянган тонн эрчим хүчний нүүрс 46.20 ам.доллароор арилжааллаа.
Арилжаанд нийт 2 оролцогч оролцож 32.0 мянган тонн эрчим хүчний нүүрс БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр борлууллаа.
Компани Тавантолгойн ордын нөөцийг сорчлохгүй жигд ашиглах бодлого баримталж 1/3 коксжих нүүрс болон эрчим хүчний нүүрсний борлуулалтыг нэмэгдүүлэн ажиллаж байна.