МУУҮА: МУУҮА: "Уул уурхай ба уур амьсгалын өөрчлөлт” сургалтыг Күинсландын их сургуультай хамтран зохион байгуулна
Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци (МУУҮА) “Уул уурхай ба уур амьсгалын өөрчлөлт” сургалтыг Австралийн Тэтгэлэгт Хөтөлбөрийн санхүүжилтээр Күинсландын их сургуультай хамтран 2025 оны 8–9 дүгээр сард зохион байгуулах гэж байна.
Улаанбаатар хотноо цахим болон танхимын хэлбэрээр зохион байгуулагдах тус сургалтаар:
• Уур амьсгалын өөрчлөлтийн суурь ойлголт
• Эрсдэлийг бууруулах, дасан зохицох арга хэмжээнүүд
• ТУУТ стандартын “Уур амьсгалын өөрчлөлтийн протокол”-ыг хэрэгжүүлэх арга замуудын талаар мэдлэг, ур чадварыг заах юм.
МУУҮА нь хариуцлагатай, тогтвортой уул уурхайн үндэсний болон олон улсын стандартыг хэрэгжүүлэхийг зорин ажилладаг бөгөөд энэ хүрээнд Канадын Уул уурхайн ассоциацийн “Тогтвортой уул уурхайн төлөө” (ТУУТ) стандартыг хэрэгжүүлж буй билээ. ТУУТ стандарт нь нийт 9 протоколтой бөгөөд тэдгээрийн нэг нь “Уур амьсгалын өөрчлөлтийн протокол” юм.