АҮЭБЯ: Салбарт тулгамдаж буй 5 асуудлыг танилцуулж, гарц шийдлийн талаар санал солилцлоо
4 Өдрийн өмнө
66
АҮЭБЯ: Салбарт тулгамдаж буй 5 асуудлыг танилцуулж, гарц шийдлийн талаар  санал солилцлоо
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнөөдөр /2025.06.20/ Монголын Уул Уурхайн Үндэсний ассоциацийн Удирдах зөвлөлийн дарга болон удирдах зөвлөлийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монголын Уул уурхайн Үндэсний ассоциацийн Удирдах зөвлөлийн дарга Г.Батцэнгэл эрдэс баялгийн салбарт тулгамдаж буй асуудлыг дэлгэрэнгүй танилцуулав.
 
Тэрбээр хэлсэн үгэндээ “Уул уурхайн салбар нийт төсвийн орлогын 30 гаруй хувийг бүрдүүлж байгаа бөгөөд үүнээс АМНАТ /рояльти/ 50 орчим хувь ААНОАТ 25 хувь буюу өмчлөлийн хэлбэрээс үл хамаарах энэхүү хоёр татвар нь 75-80 хувийг бүрдүүлж байна. Харин төрийн өмчит компанийн ногдол ашиг нь уул уурхайн салбарын төсөвт оруулах орлогын 5 орчим хувь байгаа.
 
Уул уурхайн салбар нийт экспортын 90 гаруй хувийг бүрдүүлж байгаа бөгөөд үүнээс үүнээс нүүрс, зэсийн баяжмал, алт гэх гурван бүтээгдэхүүн нийт экспортын 80 гаруй хувийг дангаараа бүрдүүлж байгаа бол уул уурхайн салбарын улсын төсөвт оруулсан орлогын 80 хувийг 5 компани бүрдүүлж байгаа” гэдгийг онцоллоо. Мөн уул уурхайн салбарт тулгамдаж буй 5 асуудлыг салбарын сайдад танилцуулж, гарц шийдлийн талаар оролцогч талуудтай нээлттэй санал солилцлоо.
damdinnyam_2025 
Уулзалтын үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням оролцогч талуудаас тавьсан саналуудтай санал нэгдэж буйгаа илэрхийлж, цаашид төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, Ашигт малтмалын тухай хуулийг шинэчилж, оролцогч талуудын саналыг хуулийн төсөлд нээлттэй тусгах, олон нийтээр хэлэлцүүлэх, хуулийн төслийг боловсронгуй болгох чиглэлд идэвхийлэн ажиллахаа илэрхийлэв.
 
Түүнчлэн тус салбарын хууль эрх зүйн орчинд зоригтой шинэчлэл хийхийн тулд шат дараалалтай төлөвлөлт боловсруулж, уул уурхайн салбарыг олон нийтэд зөв сурталчлан таниулах ажлыг төр хувийн хэвшил хамтран зохион байгуулахыг Төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатарт үүрэг болголоо.
 
Уулзалтанд, МУУҮА-ийн УЗ-ийн дарга Г.Батцэнгэл, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, МАК ХХК-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Цогт, “Степ голд” ХХК-ийн хөрөнгө оруулалт хариуцсан менежер Т.Элиса, “Эрдэнэ Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Билгүүн, “Саусгоби Сэндс” ХХК-ийн ерөнхийлөгч Шюй Жинь Шөн, “Рио Тинто Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Амаржаргал нар оролцлоо.
 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.