"Эрдэнэс Тавантолгой" ХК биржээр дамжуулан 32 мянган тонн баяжуулсан коксжих нүүрс арилжааллаа
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 5 багц буюу 32 мянган тонн баяжуулсан коксжих чанаргүй нүүрс БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа. Биржийн арилжаа эхэлснээс хойш нийт 135 удаагийн арилжааг амжилттай зохион байгуулаад байна.