"Багануур" ХК оны эхний таван сард 66 тендер зарлажээ
3 Өдрийн өмнө
165
"Багануур" ХК оны эхний таван сард 66 тендер зарлажээ

"Багануур" ХК 2025 оны эхний таван сард нийт 66 тендер зарласан байна. Тус компани Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу санхүү, худалдан авалтын мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлэн Шилэн дансны тухай хуулийг бүрэн хэрэгжүүлж, компанийн засаглалын үзүүлэлтээ эрс сайжруулан ажиллаж буй. Ингэснээр "Багануур" ХК 2005 оноос хойш 20 жилийн дараа ногдол ашиг хуваарилахаар /2024 оны ашгаас/ болж, нэгж хувьцааны үнэ 788 төгрөгөөс 2400 төгрөг болтлоо нэмэгдсэн. Эдгээр онцлох үзүүлэлтээр 2025 оныг "Багануур" ХК угтсан бөгөөд олборлосон нүүрсээ боловсруулан Хөх нүүрс гаргаж Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, Нүүрсний хими технологийн чиглэлээр "Багануур ҮТП" төслийг "Эрдэнэс Монгол" нэгдэл, "Эрдэнэс ҮТП"-тай хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байна. 

baganuur_202506012 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.