Нэрт сэтгүүлч, нийтлэлч Гомбожавын Отгонбаярын үйл хэрэг, дурсгалыг хүндэтгэн iToim.mn сайт үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан “Нийтлэлч Отгонбаяр” сангаас сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдааныг зарлаж байна. Тэргүүн нийтлэлийн уралдаан нь нийгэм, улс төр, эдийн засгийн сэдвийг хамрах юм.
Зорилго:
Мэргэжлийн сэтгүүл зүйг дэмжих, орчин цагийн сэтгүүл зүйд үйл явдлын учир шалтгаан, төлөв байдал, асуудлын мөн чанар, үр дагаврыг задлан шинжлэх аналитик сэтгүүл зүйн бүтээлийг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, сэтгүүлчдийн ур чадварыг ахиулахад оршино.
Хугацаа: 2025.01.27-2025.03.03
Уралдаанд оролцох сэтгүүлчдийн бүтээлд тавих шаардлага:
Цахим шуудан:
Оролцогч бүтээлээ info@itoim.mn хаягаар болон биечлэн ирүүлж болох бөгөөд овог нэр, холбоо барих утас, цахим шуудангийн хаяг бүхий мэдээллийг хавсаргана. Уралдаанд ирүүлсэн материалыг сэтгүүл зүйн салбарын мэргэжлийн сэтгүүлчид шүүж гуравдугаар сарын 9-нд шалгаруулна.
Бүтээлд олгох шагнал:
Тэргүүн байр: Өргөмжлөл 10 сая төгрөг
НИЙТЛЭЛЧ ОТГОНБАЯР САН