11 дэх удаагийн IMARC 2024 чухал ашигт малтмалын нэмүү өртгийн сүлжээг байгуулах нь сэдвээр эхэллээ
2024.10.29
109
11 дэх удаагийн IMARC 2024 чухал ашигт малтмалын нэмүү өртгийн сүлжээг байгуулах нь сэдвээр эхэллээ
11 дэх жилдээ зохион байгуулагдаж буй Олон улсын эрдэс баялаг, уул уурхайн чуулга уулзалт (IMARC 2024) Австралийн Сидней хотноо албан ёсоор эхэллээ. Дэлхийн уул уурхайн салбарын тэргүүлэгчид, салбарын мэргэжилтнүүд болон оролцогч талуудыг нэгтгэсэн арга хэмжээний нээлтийн хэлэлцүүлгүүд нь "Чухал ашигт малтмалын нэмүү өртгийн сүлжээг байгуулах нь" сэдвээр өрнөж байна. Энэхүү сэдвээр ногоон технологи болон эрчим хүчний шилжилтийг түргэсгэхэд нэн чухал эрдсүүдийн тогтвортой, найдвартай ханган нийлүүлэлтийн сүлжээг бий болгох шаардлагыг онцолж буй юм.
2024 оны 10-р сарын 29-31-ний өдрүүдэд үргэлжлэх IMARC 2024 арга хэмжээнд 300 гаруй компани, түүний дотор 90 гаруй уул уурхайн компаниуд оролцож, салбарын хамгийн сүүлийн үеийн шинэчлэл, хөгжлийг танилцуулж буй. Мөн 9000 гаруй оролцогч ирж, салбарын хөгжлийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэхээр байна. 
May be an image of 2 people, television and crowd
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.