Б.Анар:
2 Цагийн өмнө
17

"Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад, Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн багтаамж 16 орчим их наяд төгрөгт хүрч, 26 хувиар өссөн байна. Хувьцаа, хувьцааны арилжаа, бонд, бондын арилжаа, уул уурхайн биржийн арилжаа зэрэг хөрөнгийн биржээр дамжин хийгдэж байгаа хөрөнгийн зах зээлтэй холбоотой бүхий л тоон үзүүлэлтүүд өнгөрсөн жилээс хойш өссөн сайн үзүүлэлттэй байна. Өсөлтийг хадгалах, цаашид улам сайжруулахын төлөө хөрөнгийн биржийн удирдлагын зүгээс, биржийн зүгээс ажиллаж байна. Засгийн газрын зүгээс төрийн өмчит компанийг үе шаттайгаар олон нийтийн болгох, тэр тусмаа байгалийн баялгийн өгөөжийг ард иргэдэд нээлттэй, хүртээмжтэй, ил тод болгох боломжийг судалж байгаа. Энэ бол хөрөнгийн зах зээлд эерэг дохио.

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.