Монгол Солонгосын ховор металлын хамтарсан судалгааны төвд нэн шаардлагатай боловсон хүчнийг бэлтгэнэ
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны X хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сөүл хотноо болж, нийгэм, эдийн засаг, байгаль орчин болон хоёр орны иргэдийн харилцан зорчих нөхцөлийг сайжруулах зэрэг өргөн хүрээтэй асуудлыг авч хэлэлцлээ.
Хуралдааныг ЗГХЭГ-ын дарга, Хамтарсан хорооны Монголын хэсгийн дарга Б.Энхбаяр, БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд, Солонгосын хэсгийн дарга Ким Жим А нар даргалж, холбогдох албаны төлөөлөгчид оролцлоо.
Энэхүү хуралдааны үеэр Чухал ашигт малтмал, аж үйлдвэрийн чиглэлээр харилцан санал солилцож, хамтын ажиллагааны боломжийг тодорхойллоо.
Монгол, Солонгос хоёр улс стратегийн ач холбогдол бүхий ховор металлын салбарт хамтын ажиллагааг эхлүүлсэн бөгөөд 2025 онд “Монгол Солонгосын ховор металлын хамтарсан судалгааны төв” -ийг байгуулсан. Тус төвийн үйл ажиллагааг тогтворжуулах нэн шаардлагатай хүний нөөц, боловсон хүчнийг бэлтгэх, сургах чиглэлд талууд санал солилцлоо.