Х.Санчигдорж: 21 эрдэс элементийг чухал ашигт малтмал хэмээн үзэж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар бэлтгэж байна
1 Цагийн өмнө
47
Х.Санчигдорж:  21 эрдэс элементийг чухал ашигт малтмал хэмээн үзэж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар бэлтгэж байна

Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр чухал ашигт малтмалын жагсаалтыг Засгийн газар батлах эрх зүйн орчин бүрдсэн. Удаан хугацаанд яригдсан нэмэлт, өөрчлөлтийн үр дүнд чухал ашигт малтмалыг хуульчилж, зохицуулалтыг нээсэн. Цаашид чухал ашигт малтмалтай холбогдох харилцааг илүү нарийн зохицуулах, тодорхойлолтыг оновчлох, хүрээ хязгаарыг тогтоох, татвар, хөрөнгө оруулалтын механизмыг бий болгох шаардлагатай байгаа юм. 

АҮЭБЯ-ны Геологийн бодлогын газрын дарга Х.Санчигдорж "Урьдчилсан байдлаар 21 эрдэс элементийг чухал ашигт малтмал хэмээн судлан үзэж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар бэлтгэж байна. Засгийн газрын хуралдаанд танилцуулж, уг жагсаалтыг баталгаажуулна" хэмээн онцоллоо.

Лити, газрын ховор элемент, зэс, кобальт, никель зэрэг ашигт малтмалыг дэлхий нийт чухалчлан авч үзэж, өндөр технологийн түүхий эд нэрлээд буй. Сэргээгдэх эрчим хүч, хиймэл оюун, цахилгаан машин, хагас дамжуулагч, батерей зэрэг нь чухал малтмалын ирээдүй, эрэлт хэрэгцээг тодорхойлох юм. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.