Шинэжинст сумыг аймгийн төвтэй холбох авто замын ТЭЗҮ дуусах шатандаа оржээ
Шинэжинст сумыг аймгийн төвтэй холбох авто замын ТЭЗҮ дуусах шатандаа оржээ
"Баянхөндий" төслийг хэрэгжүүлж буй "Эрдэнэ Монгол" компани Баянхонгор аймгийн ЗДТГ-тай санамж бичиг өнгөрсөн оны 12 дугаар сард байгуулсан. Санамж бичгийн хүрээнд аймгийн төвийг Шинэжинст сумын төвтэй холбосон хатуу хучилттай авто замын ТЭЗҮ-ийг боловсруулж өгөхөөр талууд тохирсон билээ. Энэ дагуу "Эрдэнэ Монгол" компани ТЭЗҮ боловсруулах мэргэжлийн байгууллагыг сонгон шалгаруулж, тус ажил өнөө дуусах шатандаа оржээ. ТЭЗҮ-ийг боловсруулж, хүлээлгэн өгснөөр аймаг, сумыг холбосон хатуу хучилттай авто зам барих эхлэл тавигдах юм. 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.