Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд өнгөрсөн оны намраас коксжсон хөх нүүрсийг БНХАУ-аас импортоор авч, гэр хорооллын айл өрхүүдийн дулааны хэрэгцээнд нийлүүлж эхэлсэн. 2025–2026 оны өвөл “Улаанбаатар төмөр зам” ХНН 367,2 мянган тонн коксжсон хөх нүүрсийг Эрээн өртөөнөөс хүлээн авч тээвэрлэсэн байна.
Мөн 2026-2027 оны өвлийн улиралд “Улаанбаатар төмөр зам” ХНН коксжсон хөх нүүрсийг тээвэрлэх ажлыг хариуцан ажиллаж байна.
2026 оны 10-дугаар сарын 10-ны өдрөөс 11-дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх байдлаар 32 галт тэрэг буюу 1561 вагон 72510.86 тонн хөх нүүрсийг Эрээн өртөөнөөс хүлээн авч тээвэрлээд байна.
Мөн шахмал сайжруулсан түлшний гол түүхий эд болох мидлингийг 2026 оны 7 дугаар сарын 12-ны өдрөөс 11-дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх байдлаар 78 галт тэрэг буюу 2474 вагон 166872.17 тонныг Цогтцэций өртөөнөөс хүлээн авч тээвэрлэжээ.
"Улаанбаатар төмөр зам" ХХН улсын хэмжээнд төмөр замаар тээвэрлэж байгаа нийт ачааны 70 орчим хувийг дангаараа тээвэрлэдэг. Тухайлбал импортын нефтийн бүтээгдэхүүний 100 орчим хувь, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт зэрэг хотын Дулааны цахилгаан станцуудын нүүрс, “Тавантолгой түлш” компанийн гол түүхий эд болох мидлингийг 100 хувь, хүнсний болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний 85 орчим хувийг тээвэрлэж байгаа юм.
Ялангуяа нефтийн бүтээгдэхүүнийг хилээр орж ирсэн даруйд нь бусад ачаанаас 2-3 дахин хурдан тээвэрлэж байна. Төмөр замчид өнгөрсөн онд 33,7 сая тн ачаа тээвэрлэж дээд амжилт тогтоосон бол энэ жил 2 сая орчим тн илүү ачаа тээвэрлэх төлөв гарчээ.