"Эрдэнэс Тавантолгой" ХК биржээр 256 мянган тонн нүүрс арилжлаа
2024.09.23
104
"Эрдэнэс Тавантолгой" ХК биржээр 256 мянган тонн нүүрс арилжлаа
ТOП-20 индекс 0.29% хувиар буурч, 48,057.5 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12 их наяд төгрөг боллоо.

Монголын хөрөнгийн биржийн даваа гарагийн уул уурхайн бүтээгдэхүүний ээлжит /2024.09.23/ арилжаагаар “Монголросцветмет” ТӨҮГ-ийн 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 432,3 мянган ам.доллар буюу 1,461,826,773 төгрөгөөр, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 40 багц 256,000 тонн 1/3 коксжих нүүрс 21,3 сая ам.доллар буюу 72,196,591,104 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр ТOП-20 индекс 0.29% хувиар буурч, 48,057.5 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12 их наяд төгрөг боллоо. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.