Хойд бүсийн "Хариуцлагатай уул уурхай" чуулга уулзалт Хөвсгөл аймагт зохион байгуулагдаж байна
Хойд бүсийн "Хариуцлагатай уул уурхай" чуулга уулзалт Хөвсгөл аймагт зохион байгуулагдаж байна
Хойд бүсийн "Хариуцлагатай уул уурхай" чуулга уулзалт Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотноо өнөөдөр /2024.09.12/ зохион байгуулагдаж байна.
Энэхүү чуулга уулзалтад Орхон, Булган, Хөвсгөл аймагт хайгуул, олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компаниуд, тухайн аймгуудын төрийн захиргаа, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд, салбарын бодлого тодорхойлох Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал газрын тосны газар оролцож, иргэдэд нэгдсэн мэдээлэл хүргэх, салбарын бодлого, эрх зүйн орчин болон хойд бүсэд хэрэгжиж буй уул уурхайн төслүүдийг танилцуулахаас гадна тулгарч буй асуудлыг хэлэлцэн гарц гаргалгаа хайх, тодорхойлоход чиглэж байна.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Статистик судалгааны хэлтсийн дарга Б.Дэлгэржаргал төрөөс тус салбарт Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх чиглэлээр баримталж буй бодлогыг, Ашигт малтмал, газрын тосны газрын Хайгуул ашиглалтын газрын дарга С.Ган-Очир эрдэс баялгийн салбарын өнөөгийн нөхцөл байдлыг танилцуулсан бол БОУАӨЯ-ны Хүрээлэн буй орчны бодлогын хэрэгжилтийн газрын ахлах шинжээч Ц.Жаргалнэмэх нөхөн сэргээлтийн талаар мэдээлэл өгсөн бол МУУҮА-ийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа Эрдэс баялгийн салбарын нөлөөлөл, хариуцлагатай уул уурхай сэдвээр ээлжит илтгэлийг чуулга уулзалтын эхний хэсэгт хэлэлцүүллээ.
Зүүн бүсийнх Дорнодод, Баруун бүсийнх Говь-Алтай аймагт өмнө нь болж байв.
Mining.mn сайт Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотоос "Хариуцлагатай уул уурхай" бүсийн чуулганыг сурвалжилж байна.