12 дахь удаагийн “Mongolia Mining” олон улсын уул уурхайн үзэсгэлэн эхэллээ
2023.10.03
313
12 дахь удаагийн “Mongolia Mining” олон улсын уул уурхайн үзэсгэлэн эхэллээ
​​Хэвлэл мэдээллийн түншээр Mining.mn, хамтран ажиллаж байна.
“Mongolia Mining” Олон улсын уул уурхайн үзэсгэлэн Буянт-Ухаа спорт ордонд өнөөдөр эхэлж, гурван өдрийн турш буюу аравдугаар сарын 5-ныг хүртэл үргэлжилнэ. Жилээс жилд өргөжин тэлж ирсэн уул уурхайн салбарын хамгийн том арга хэмжээ, өнөө жил урьд урьдынхаас илүү өргөн цар хүрээг хамарч байна.

12 дахь удаагийн үзэсгэлэнгийн дэмжигч байгууллагаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ болон Оюу Толгой ХХК ажиллаж байна.
09f161bb-3c97-4b83-b061-ad2f9571ac71 
Үзэсгэлэнгийн үеэр зохион байгуулагдах семинарт Монголын уул уурхайн салбарын хөгжил, дэлхийн чиг хандлага, томоохон компаниудын худалдан авалтын бодлого, төлөвлөгөө зэрэг сэдвүүд хөндөгдөх бол хариуцлагатай уул уурхай, хөрөнгө оруулалт, тогтвортой хөгжлийн асуудлаар салбарын мэргэжилтэнгүүд санал солилцож, олон улсын туршлагаасаа хуваалцах юм.
 
Дээрх сэдвүүдийн хүрээнд ивээн тэтгэгч байгууллагууд, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Оюу Толгой ХХК, Эрдэнэс Тавантолгой ХХК, болон Энэтхэг улсын уул уурхайн яам, Австрали улсын уул уурхайн компаниудын мэргэжилтэн, төлөөлөгчид илтгэл тавина. Уг нээлттэй арга хэмжээ 3 өдрийн турш зохион байгуулагдана.
0be8aba8-5267-4291-acab-361e1611023d 
Мongolia Mining 2023 олон улсын уул уурхайн үзэсгэлэн тухайн салбарт техник технологийн хамгийн чухал арга хэмжээнд тооцогддог бөгөөд уламжлалт ёсоор “Майнэкс Монголиа” ХХК зохион байгуулж байна. Энэ удаагийн үзэсгэлэнгийн Ерөнхий ивээн тэтгэгчээр “Трансвест Монголиа” ХХК, Алтан ивээн тэтгэгчээр “Грэй Стоун” ХХК ажиллаж байгаа бол Мөнгөн ивээн тэтгэгчээр“Майнс Ап” ХХК ажиллаж байна.

Үзэсгэлэнд уул уурхай, газрын тосны олборлолт, хайгуулын компаниуд, үйлчилгээ тоног төхөөрөмж ханган нийлүүлэгчид, үнэлгээ консалтингийн компаниуд, хөрөнгө оруулагч болон эдгээр салбарт оролцоо бүхий төрөл бүрийн 200 орчим бизнесийн байгууллага өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ үзүүлж сурталчлах юм.

Мөн “Mongolian Mining 2023” үзэсгэлэнд олон улсын байгууллагууд өргөнөөр оролцож байгаа бөгөөд тэр дундаа Хятад, ОХУ, Канад, Их Британи, Турк, Австрали, Беларусь, Герман, Австри, Америк, Финланд, Казакстан, Солонгос зэрэг 20-иод орны 100-гаад байгууллагууд хүрэлцэн ирж оролцох юм. Онцлон дурдвал “Mongolia Mining 2023” үзэсгэлэнд Энэтхэг улсын Уул уурхайн яам оролцож байна. Үүнээс гадна манай улсын уул уурхайн салбарын тэргүүлэх томоохон байгууллагууд өргөнөөр оролцож байна.
​​Хэвлэл мэдээллийн түншээр Mining.mn, хамтран ажиллаж байна.
 
Үзэсгэлэн уул уурхай, зам барилга, хүнд үйлдвэрийн салбарынхан болон үзэсгэлэнд оролцогчидтой бизнесийн харилцаа холбоо тогтоох гэсэн хүн бүхэнд нээлттэй. Үзэсгэлэн гаргагчид, зочдод зориулан үнэгүй автобусаар Шангри-Ла зочид буудлаас цаг тутам үйлчлэх юм.
 
 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.