"Эрдэнэс Тавантолгой" ХК эхний найман сард $2.3 тэрбумын үнэлгээ бүхий 21.6 сая тонн нүүрс борлуулав
"Эрдэнэс Тавантолгой" ХК энэ оны эхний найман сарын байдлаар 22.6 сая тонн нүүрс олборлож, 2.3 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 21.6 сая тонн нүүрс борлуулжээ.
"Эрдэнэс Тавантолгой" ХК энэ оны эхний найман сарын байдлаар 22.6 сая тонн нүүрс олборлож, 2.3 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 21.6 сая тонн нүүрс борлуулжээ.
Тус компани 2023 онд 3.5 их наяд төгрөгийн ашигтай ажиллаж, 2.8 их наяд төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлсэн бол энэ оны эхний найман сарын байдлаар 2.4 их наяд төгрөгийн татварыг төсөвт төвлөрүүлээд байна. Энэ нь жилийн төлөвлөгөөгөө 97 хувиар биелүүлсэн дүн юм.
Манай улс нүүрсээ биржээр арилжаалж эхэлснээс хойш “Эрдэнэс Тавантолгой” ХК аман дээрээс шууд борлуулах гэрээ байгуулаагүй, зөвхөн Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан нүүрсний арилжааг зохион байгуулах тогтолцоо бүрдсэн. Тэгвэл тайлант хугацаанд тус компани Хөрөнгийн биржийн 34 удаагийн арилжаагаар 1.3 тэрбум ам.долларын үнэлгээтэй 11.7 сая тонн нүүрс худалдаалж, Монголбанканд 2.4 тэрбум ам.долларыг арилжжээ.
Түүнчлэн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадал бүхий Нүүрс баяжуулах үйлдвэр, баяжуулах үйлдвэрийг усаар хангах Загийн усны хоолойн төсөл, жилд 20 сая тонн нүүрс төмөр замын тээвэрт ачих хүчин чадалтай Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв зэрэг орчин үеийн өндөр технологи бүхий томоохон бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлж, бүтээн байгуулалтын ажлыг дуусгаад байна.