ЭТТ 20 сая дахь тонн нүүрсээ борлуулж, түүхэн амжилтаа ахиулав
2023.09.27
417
ЭТТ 20 сая дахь тонн нүүрсээ борлуулж, түүхэн амжилтаа ахиулав
“Эрдэнэс Тавантолгой” ХК өнөөдөр буюу 2023 оны есдүгээр сарын 27-нд 20 сая дахь тонн нүүрсээ борлуулж, компанийн түүхэн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.

Компани үүсгэн байгуулагдсан цагаас хойш 13 жилийн хугацаанд хамгийн өндөр борлуулалтыг 2019 онд буюу цар тахлын өмнөх жилд хийж, 15.5 сая тонн нүүрс борлуулж байсан. Тэгвэл өнөөдөр компанийн түүхэнд анх удаа 20 сая тонн нүүрс борлуулж түүхэн амжилтыг шинэчлэн тогтоолоо.
 
381760671_298959669518422_9216907104320254140_n 

“Эрдэнэс Тавантолгой” ХК Онцгой дэглэм тогтоосон хугацаанд 2.4 тэрбум ам.долларын орлоготой ажиллаж, улс болон орон нутгийн төсөвт 2.4 их наяд төгрөгийн татвар хураамж төлөөд байна.

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.