“Эрүүл Ой” төсөл нийт 300 мян.га ойг хөнөөлт шавжаас хамгаалжээ
2024.09.10
135
“Эрүүл Ой” төсөл нийт 300 мян.га ойг  хөнөөлт шавжаас хамгаалжээ

“Эрүүл Ой” төслийн хүрээнд "Рио Тинто Монгол" компани энэ зун Архангай, Өвөрхангай аймаг, Улаанбаатар хотын Горхи-Тэрэлж байгалийн цогцолборт газар, Богдхан уулын дархан цаазат газрыг хамарсан нийт 300 мян.га ойд тархсан хөнөөлт шавжийн тоо толгойг бууруулах тэмцлийн ажлыг амжилттай гүйцэтгэж дууссан байна.

Тэрбум мод аврах "Эрүүл ой" төслөөр Монгол орны ой модыг устгаж, доройтолд оруулж буй чимээгүй түймэр болох хөнөөлт шавжийн сөрөг нөлөөллийг бууруулах, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд хувь нэмрээ оруулж, ойн төлөв байдлыг сайжруулах, хамгаалах, Монгол Улсын ойн салбарын хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэхэд хамтран ажиллах зэрэг нийтлэг зорилтуудыг дэвшүүлсэн билээ.

Шинээр тэрбумаар тоологдох модыг тарихын зэрэгцээ Монгол орны ойн сангийн өнөөгийн нөөцийг доройтохоос хадгалж хамгаалах нь чухал болоод байна. Одоогоор Монгол орны нийт газар нутгийн 7.9 хувийг ойгоор бүрхэгдсэн талбай эзэлж байна. Нийт 700 мянган га орчим ой хөнөөлт шавжид нэрвэгдсэн гэсэн тооцоо гарсны дотор 11 аймгийн ойн сан бүхий газар, Богдхаан уулын улсын тусгай хамгаалалттай газар, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газар, Улаанбаатар хот орчмын ногоон бүсийн ойг хамарч байна.

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.