Оюу толгойн гүний уурхайд “Салхины хээ” үзэсгэлэн дэлгэгдлээ
2024.09.09
161
Оюу толгойн гүний уурхайд  “Салхины хээ” үзэсгэлэн дэлгэгдлээ
Дэлхийд анх удаа 1256 метрийн гүнд буюу Оюу толгойн гүний уурхайд Ардын зураач, Төрийн соёрхолт, УГЗ Ш.Чимэддоржийн “Салхины хээ” үзэсгэлэн энэ сарын 15-ныг хүртэл үргэлжлэх юм.
Дэлхийд анх удаа 1256 метрийн гүнд буюу Оюу толгойн гүний уурхайд Ардын зураач, Төрийн соёрхолт, УГЗ Ш.Чимэддоржийн “Салхины хээ” үзэсгэлэн дэлгэгдлээ. Энэхүү үйл явдал нь соёл урлагийн түүхэнд шинэ хуудас нээж, уурхайн ажилтнууддаа эдгээр хосгүй бүтээлүүдийг толилуулж байна. "Оюу толгой" компани нь Монголын үндэсний соёл урлаг, өв уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, уран бүтээлчдийн бүтээлийг олон нийтэд хүргэх санаачлагыг тууштай дэмжиж ирсэн юм. Энэхүү үзэсгэлэн нь 2024 оны 9 дүгээр сарын 9-ний өдрөөс 15-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
 
oyutolgoi 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.