Монголын уул уурхайн салбарын хамгийн шилдэг компаниудыг нэгтгэдэг “Mongolia Mining 2024” олон улсын уул уурхайн үзэсгэлэн 13 дахь жилдээ зохион байгууллагдах гэж байна. Энэ удаагийн үзэсгэлэнгийн Мөнгөн Ивээн тэтгэгч байгууллагаар хамтран ажиллаж буй "Эйч Эл Кэй Монголиа" ХХК-ийн Захирал Б.Ганхуягтай ярилцлаа.
-Та сайн байна уу. Юун түрүүнд байгууллагынхаа үйл ажиллагааны талаар танилцуулна уу?
-"Эйч Эл Кэй Монголиа" ХХК нь 2014 оноос дотоодын хөрөнгө оруулалттайгаар байгуулагдан уул уурхайн хангамж, тэр дундаа уурхайн хүнд даацын дугуйг албан ёсны дистрибьютерийн эрхтэйгээр Монголын уул уурхайн зах зээлд нийлүүлэн өнөөг хүртэл амжилттай ажиллаж байна. Бид уул уурхайн салбарт зөвхөн бараа бүтээгдэхүүн нийлүүлэхээс гадна хамтрагч уурхайнууддаа тэдний өртөг зардлыг бууруулах бүтээмж нэмэгдүүлэх энэ салбарт гарсан ололт амжилтыг шингээсэн шийдэл санал болгохыг хичээж ажилладаг. Энэ ч утгаараа Герман технологиор үйлдвэрлэдэг Максам брэндийн хүнд даацын дугуйг Монгол улсад хэрэгжиж буй 8 том төсөл, 67 уурхайд 60- 300 тонны сонсмолын дугуйнуудыг уурхайн нөхцөл, хэрэгцээ шаардлага бүрд тохируулан нийлүүлж хамтран ажиллаж байна.
Бид 10 жилийн ойн босгон дээрээ үйл ажиллагааны хүрээгээ тэлж 2023 оноос эхлэн БНХАУ-н хүнд машин механизмын Үйлдвэр болох WEICHAI group-тэй албан ёсны хамтын ажиллагааны гэрээ байгуулан Монгол орны эрс тэс уур амьсгалд зохицсон ажлын бүтээмж, эдийн засгийн үр ашиг өндөр уул уурхай, авто зам болон барилгын салбарт ашиглах экскаватор, дамп, ковш, сонсомол зэрэг техникийг хэрэглэгчдэдээ санал болгон нийлүүлж эхлээд байна.
-"Эйч Эл Кэй Монголиа" ХХК-ийн хувьд анх удаа “Mongolia Mining” үзэсгэлэнд мөнгөн ивээн тэтгэгчээр оролцож байгаа. Үзэсгэлэнгийн ач холбогдол, цар хүрээг хэрхэн харж байна вэ?
-Манай компани нь "Mongolia Mining” экспод Максам брэндийн хүнд даацын дугуйгаар 2017 оноос эхлэн тасралтгүй оролцсоор ирсэн. Бид энэ удаагийн экспод хүнд даацын дугуйнаас гадна шинэ бүтээгдэхүүн танилцуулах тул Мөнгөн ивээн тэтгэгчээр оролцож байна. Монголын эдийн засгийн гол тулгуур болсон уул уурхайн салбар жилээс жилд цар хүрээгээ тэлж байгаа энэ үед инновац шингэсэн, бүтээмж өндөр, аюулгүй ажиллагааг хангасан уул уурхайн бүтээгдэхүүн үйлчилгээний эрэлтийг бий болгож байна. Тиймд бид уул уурхайн зах зээлд өрсөлдөхүйц шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчдэдээ танилцуулахаар Монголын хамгийн том уул уурхайн экспод оролцож байгаадаа таатай байна. Мөн энэхүү экспод оролцсоноор бусад компаниудын уул уурхайн бүтээгдэхүүн үйлчилгээтэй танилцах шинэ харилцагч олох зэрэг маш олон давуу талтай байдаг.
-Компанийн зүгээс энэ жилийн үзэсгэлэнд ямар шинэлэг бүтээгдэхүүн танилцуулахаар төлөвлөж байна вэ?
-Манай компани энэ жилийн экспод БНХАУ-н машин механизм, сэлбэг үйлдвэрлэлээрээ тэргүүлэх Weichai уул уурхайн үндсэн болон туслах техникүүдийг танилцуулна. Мөн мэдээж Монголын уул уурхайн зах зээлд маш эрэлттэй байдаг Максам брэндийн хүнд даацын дугуйнууд, эдгээр дугуйнуудад гарсан технологийн шинэчлэл болон шинэ загваруудаа танилцуулан оролцоно.
-Уул уурхайн салбарын төлөөлөл болсон компанийн хувьд Монголын уул уурхайн салбарын ойрын жилүүдийн хандлагыг хэрхэн харж байна вэ. Үүнд "Мongolia Mining" үзэсгэлэнгийн нөлөөлөл хэр байгаа талаар сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Монголын Уул уурхайн салбарын хувьд эдийн засгийн сэргэлтийн хүчтэй бодлогууд хийгдэж байгаа. Уул уурхайн экспортын өсөлт, төсвийн орлого нэмэгдэхэд эерэг нөлөө үзүүлэх зах зээл гэж харж байгаа. Үүнд жилдээ нэг удаа болдог "Мongolia Mining" экспо хувь нэмрээ оруулж сүүлийн жилүүдэд дотоодын төдийгүй олон улсын оролцогчдоор хүрээгээ тэлж байгаа нь Уул уурхайн олон компани өөрсдийн шинэ техник технологи, төхөөрөмжийг танилцуулж, мэдлэг мэдээллийг түгээх боломжийг олгож байгаад таатай байна. "Мongolia Mining" олон улсын уул уурхайн үзэсгэлэнг зохион байгуулагч хамт олны цаашдын ажилд өндөр амжилтыг хүсье.