"Оюу толгой" компани 2024 оны хоёрдугаар улирлын гүйцэтгэлийн тайлангаа танилцууллаа. Тайлант хугацаанд 52,531 тонн баяжмал дахь зэс, 46,884 унц баяжмал дахь алт үйлдвэрлэжээ. Гүний уурхайд хөндлөн малталтын 7,555 метрийн ахиц гаргаж, бүтээн байгуулалтын гүйцэтгэл 97 хувьд хүрчээ.