“Паркаа хамтдаа бүтээе” төслийн талбайд дипломат төлөөлөгчид, олон улсын байгууллагын төлөөллүүд мод тарилаа
“Паркаа хамтдаа бүтээе” төслийн талбайд дипломат төлөөлөгчид, олон улсын байгууллагын төлөөллүүд мод тарилаа

Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчдийн газрууд, олон улсын байгууллагын төлөөллүүд нийслэлийн зүрхэн дэх ногоон цэцэрлэгт хүрээлэнд 2024 оны 5-дугаар сарын 18-ны өдөр мод тарьж, бүтээн байгуулалтад өөрсдийн үнэ цэнтэй хувь нэмрээ оруулжээ. Энэхүү үйл ажиллагааг "Рио Тинто Монгол" компани "Гэр Өргөө" ТББ-тай хамтран зохион байгуулсан бөгөөд нийт 18 байгууллагын 50 орчим төлөөлөл оролцож, төслийн талбайд нийт 65 ширхэг гацуур мод суулгасан байна.  

“Паркаа хамтдаа бүтээе” төслийн ажил хуваарийн дагуу үргэлжилж байгаа бөгөөд цэцэрлэгжүүлэлт эрчимтэй өрнөж байна. Төслийн хүрээнд 40 мянга гаруй мод бутыг үе шаттайгаар тарьж, 8 га газар буюу нийт талбайн 80 хувийг ногоон байгууламж болгож буй юм. 

rio_mod_25 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.