“Mongolian Jewellery and Metal Forum, Expo-2024” эхэллээ
“Mongolian Jewellery and Metal Forum, Expo-2024” эхэллээ
Соёлын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Ашигт малтмал, газрын тосны газар, Үнэт металл, үнэт чулуу, үнэт эдлэлийн салбарын үндэсний мэргэжлийн нэгдсэн холбоо зэрэг төрийн болон төрийн бус, хувийн байгууллагууд хамтран гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Тус арга хэмжээ нь үнэт металлын салбарын өнөөгийн нөхцөл байдал, асуудал шийдэл, үнэт металлын салбар да

Үнэт металл, үнэт чулуу, үнэт эдлэлийн салбарын олборлогчид, борлуулагчид, үйлдвэрлэгчид, арилжаа эрхлэгчид энэ салбарын оролцогч бүх талын уялдааг бэхжүүлэх, дэмжих, бүтээгдэхүүн үйлчилгээг нь олон нийтэд сурталчлах, худалдаалах зорилготой “Mongolian Jewellery and Metal Forum, Expo-2024” салбарын нэгдсэн арга хэмжээ өнөөдөр  “Holyday Inn Ulaanbaatar”-т форумаар эхэллээ. 

Соёлын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Ашигт малтмал, газрын тосны газар, Үнэт металл, үнэт чулуу, үнэт эдлэлийн салбарын үндэсний мэргэжлийн нэгдсэн холбоо зэрэг төрийн болон төрийн бус, хувийн байгууллагууд хамтран гурав дахь жилдээ зохион байгуулж байна.

Тус арга хэмжээ нь үнэт металлын салбарын өнөөгийн нөхцөл байдал, асуудал шийдэл, үнэт металлын салбар дахь олборлолт ба боловсруулалт, үйлдвэрлэл үйлчилгээ, арилжаа, хөгжих боломж, олон улсын жишиг, сайн туршлага зэрэг асуудлыг тухайн чиглэл бүрээр хэлэлцэж, шийдлийг эрэлхийлсэн чухал ач холбогдолтой хэмээн зохион байгуулагчид үзэж байна.

Арга хэмжээний үргэлжлэл үнэт эдлэл, соёлын өвийн хосгүй бүтээлүүд, гоёл чимэглэлийн салбарын хамгийн том нэгдсэн үзэсгэлэн, худалдаа “Mongolian Jewellery and Metal Forum, Expo-2024”-ийн Экспо арга хэмжээ “Мишээл экспо” олон улсын үзэсгэлэн худалдааны төвд 2024.04 дүгээр сарын 12-14-ны хооронд үргэлжлэх аж. 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.