Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа
1 Өдрийн өмнө
69
Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд Баруун салааны гол, Бумбат булгийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах зорилгоор дүүргийн Засаг даргын Тамгын газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг усны газар, “Голомт Банк” болон  “Престиж Инженеринг” нь “333 нуур” буюу Нэг сум–Нэг нуур хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах гэрээнд 2026.02.05-ны өдөр гарын үсэг зурж, тус төслийн хамтын ажиллагааг эхлүүлж, санамж байгуулж байсан юм. Улмаар Бумбатын рашаанд 2026.04.09-ний өдөр шав тавих тавих ёслол болсон.  Тус төслийн захиалагчаар Сонгинохайрхан дүүрэг, зохицуулагчаар ЗГХА “Усны Газар”, санхүүжилтийг “Голомт банк” хариуцаж, гүйцэтгэгчээр “Престиж Инженеринг” ХХК ажилллаж эхэлсэн юм. 

Хөв цөөрөм байгуулснаар гадаргын усан хангамжийг нэмэгдүүлэх, үерийн усны аюулаас сэргийлэх, хуримтлуулах, агаарын чийгшил 5-15% нэмэгдэх, тоосжилт 20-50% буурах, 3191 өрхийн 9810 иргэдийг үерийн усны эрсдэлээс сэргийлэх боломж бүрдлээ.

Бумбатын төгөлд дүүргийн “Дэд бүтцийн хөгжлийн алба” ОНӨААТҮГ, дотоодын цэргийн 05 дугаар ангийн албан хаагчид хамтран 2000 жимсний мод тарьсанаас гадна иж бүрэн усалгааны систем, 10 тн, 20 тн усны нөөцийн сав, 12 ширхэг хяналтын камер суурилуулсан байна.

Бумбатын рашаан орчимд  дүүргийн “Дэд бүтцийн хөгжлийн алба” ОНӨААТҮГ 10,000 модны нүх ухаж, хар шороо, бордоо, усалгааг бэлтгэн 1000 ширхэг улиас тарьсан бол үлдсэн 9000 модыг дүүргийн 43 хороо, Засаг даргын эрхлэх хүрээний байгууллагуудын төрийн албан хаагчид хамтран тарьсан юм. 

Цаашид Бумбатын рашаан орчим модны усалгаа болон харуул хамгаалалтыг дүүргийн “Дэд бүтцийн хөгжлийн алба” ОНӨААТҮГ хариуцан ажиллана.

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.