Ногоон бүсээр зочлон саатаарай
1 Өдрийн өмнө
63
Ногоон бүсээр зочлон саатаарай
COP17-ын Ногоон бүс нь олон нийтэд нээлттэй, оролцоонд суурилсан талбар бөгөөд иргэд, хувийн хэвшил, иргэний нийгэм, залуучууд, эрдэм шинжилгээний байгууллагуудыг нэг дор холбож, байгаль орчны шийдэл, инновац, сайн туршлага, хамтын ажиллагааг олон нийтэд хүргэх зорилготой. 
 
Ногоон бүсэд 300 гаруй зэрэгцээ арга хэмжээ болох бөгөөд иргэд олон нийтэд нээлттэй.
 
Ногоон бүс /“GreenZone”/-ийн үйл ажиллагаа нь COP17-д оролцож буй төлөөлөгчид, мэргэжилтнүүд төдийгүй олон нийтэд цөлжилттэй тэмцэх асуудлын ач холбогдлыг илүү ойлгуулах, мэдлэг мэдээллээ хуваалцах, цаашдын хамтын ажиллагааны боломжийг бий болгоход чиглэж байна.
 
Нээлтийн ёслолд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, COP17-ыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир, Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад, Хотын дарга Б.Пүрэвдавга болон албаны бусад төлөөлөл оролцлоо. 
 
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Ногоон бүс бол Монгол бүс. Энэ бүсэд Монгол Улсаа сурталчилан таниулсан өв соёл, танин мэдэхүйн олон төрлийн арга хэмжээ болж байна. Мөн үндэсний үйлдвэрлэгчид, олон улсын болон төрийн бус байгууллагууд өөрсдийн бүтээгдэхүүн, төслүүдээрээ оролцож байгаа юм. Шинэ технологи, байгаль экологид ээлтэй сэргээгдэх эрчим хүчний шийдлүүд, нийслэлд хэрэгжиж буй томоохон төсөл хөтөлбөрүүдийг гадна дотнын хөрөнгө оруулагчдад танилцуулах зэрэг арга хэмжээнүүд болж байна" гэв. 
 
Талуудын 17 дугаар бага хурлын Ногоон бүс нь олон нийтэд нээлттэй, оролцоонд суурилсан талбар бөгөөд иргэд, хувийн хэвшил, иргэний нийгэм, залуучууд, эрдэм шинжилгээний байгууллагуудыг нэг дор холбож, байгаль орчны шийдэл, инновац, сайн туршлага, хамтын ажиллагааг олон нийтэд хүргэж байна.

Ногоон бүсэд урлаг, соёлын тоглолтыг тогтмол зохион байгуулж, дөрвөн тайзанд хэлэлцүүлэг, төслийн танилцуулга, семинар, хөгжмийн болон бүжгийн тоглолт болох юм.

Ногоон бүсэд дараах хэсгүүд байрлаж байна.

  • Нүүдэлчдийн нутаг хэсэг, хүлээн авах болон соёлын өвийн гэрүүд
  • Үзэсгэлэнгийн павильонууд
  • Шинжлэх ухаан, олон нийтийн павильон
  • Илтгэл, хэлэлцүүлэг болон зэрэгцээ арга хэмжээний танхимууд
  • Нэвтрэх болон мэдээллийн павильон
  • Гудамжны хоолны хэсэг
  • Ажилтнуудын хоолны танхим
  • Хэвлэл мэдээллийн төв
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.