"Халзан бүрэгтэй" төслийг хэрэгжүүлж буй "Монголиан Нэшнл Рийр Ийрт Корп" ХХК-ийн хашааг нутгийн иргэд хүчээр буулгасан. Энэ үйл явдал өчигдөр төслийн талбайд болсон юм. Иргэдийн үйлдэл Засгийн газрын 2026 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн "Хөрөнгө оруулагчийн гомдлыг шийдвэрлэх талаар авах арга хэмжээний тухай" 240 дүгээр тогтоолын эсрэг үйл ажиллагаа боллоо.
Уг тогтоолоор "Монголиан Нэшнл Рийр Ийрт Корп" ХХК-ийн үйл ажиллагааг холбогдох шийдвэрийн дагуу сэргээсэнтэй холбогдуулан тус компани болон иргэдийн хооронд аливаа маргааш, эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол авч хэрэгжүүлэхийг Цагдаагийн ерөнхий газрын удирдлагад даалгасан байдаг. Тогтоолын хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллахыг Засгийн газрын гишүүд болон холбогдох албан тушаалтнуудад ЗГХЭГ үүрэг болгосон.