Ерөнхий сайд Н.Учрал Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцаж байна
Ерөнхий сайд Н.Учрал  Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцаж байна

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн барилга, бүтээн байгуулалтын явцтай танилцаж байна.

Монгол Улсад баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн гадаадад үйлдвэрлэгдэж буй техник, тоног төхөөрөмж, багц байгууламжууд үйлдвэрийн талбайд ээлж дараалан бууж, механик угсралтын ажил эрчимтэй явагдаж байна.

Үйлдвэрийн эх байгууламжуудын нэг болох Вакуум нэрлэгийн цамхагийг бүтээн байгуулалтын талбайд хүлээн аваад удаагүй байгаа. Тус үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж, бүтээн байгуулалт үргэлжилж буй. 

Газрын тос боловсруулах үйлдвэрийн явц:
  • Түүхий тос, завсрын болон эцсийн бүтээгдэхүүн хадгалах 276,430 метр.куб багтаамжтай агуулах савнууд баригдаж эхэлсэн. Төслийн нийт бүтээн байгуулалт 60 хувьтай.
  • 263 км ил шугам хоолой, 26 км далд шугам хоолой барихаас 190 км шугам хоолойн материалыг татан авч, гагнаж угсран суурилуулж байна.
  • БНЭУ-д үйлдвэрлэсэн “Атмосферийн нэрлэгийн цамхаг”-ийг 2026 оны 5 дугаар сард, “Вакуум нэрлэгийн цамхаг”-уудыг 7 дугаар сард үйлдвэрийн талбайд тээвэрлэн авчирч, угсралт эхэлсэн.
  • 527 км газрын тос дамжуулах хоолой барих ажил 90 %. Дорнод аймгийн Матад сум дахь газрын тосны 19 дүгээр талбайгаас тосоо татах дамжуулах хоолой нь газрын гүнд байрлана. Монгол Улсын газрын тосыг хол замд тээвэрлэх анхны магистраль шугам хоолой.
  • Үйлдвэрийн гадна талбайн болон дотоод дэд бүтцийн ажил дууссан. 550 ажилтны орон сууцны бүтээн байгуулалтын эхний шат дууссан. 135 айлын орон сууц болон оффис-үйлчилгээний төв ашиглалтад орсон.
  • 35МВт ДЦС, 5МВт “Ширээт” дэд станцын санхүүжилтийг Засгийн газар шийдвэрлэснээр ажил эхэлсэн. 

Газрын тос боловсруулах үйлдвэр нь Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын Засгийн газрын хооронд байгуулсан 1.7 тэрбум ам.долларын Зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж байна.

Үйлдвэр жилд 1.5 сая тонн түүхий тос боловсруулж, 824 мян.тн дизель, АИ95 бензин 396 мян.тн, онгоцны түлш 80 мян.тн, зуухны түлш 17 мян.тн, шингэрүүлсэн шатдаг хий 27 мян.тн үйлдвэрлэх юм.

Үйлдвэр ашиглалтад орсноор, Монгол Улс газрын тосны хэрэгцээний 55 орчим хувиа дотооддоо хангана. 

Үйлдвэрийн гадна талбайн болон дотоод дэд бүтцийн ажил дууссан. 550 ажилтны орон сууцны бүтээн байгуулалтын эхний шат дууссан. 135 айлын орон сууц болон оффис-үйлчилгээний төв ашиглалтад орсон. Харин 35МВт ДЦС, 5МВт “Ширээт” дэд станцын санхүүжилтийг Засгийн газар шийдвэрлэснээр ажил эхэлсэн. Үйлдвэрийн төсөл бүрэн дууссанаар 850-900 ажлын байр шинээр бий болох юм. 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.