Б.Пүрэвдагва: Ирэх өвөл эрчим хүчний хязгаарлалт хийхгүй
13 Цагийн өмнө
121
Б.Пүрэвдагва: Ирэх өвөл эрчим хүчний хязгаарлалт хийхгүй
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва:
 
Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 57 хувьтай байна. Энэ зун иргэдээ халуун усаар таслахгүй гэж хичээсэн ч Улаанбаатар хотын газар доорх шугам сүлжээ 60 хувийн насжилттай байсан учраас засвар, үйлчилгээг хийхээс өөр арга байсангүй.
  • Автозамын ажил үргэлжилж, 111 км шинэ зам, 31 км замын арчлалт, засварыг 8 дугаар сарын 15 гэхэд дуусгахаар ажиллаж байна.
  • Энэ өвөл 280 мянган тонн хагас кокс, 120 мянган сайжруулсан түлшийг бэлтгэсэн. Нийтдээ өвөлжилтөд бэлтгэж 573 төсөл арга хэмжээг хэрэгжүүлж байна. Нөөцийн мах бэлтгэх ажлыг эхлүүлж, аж ахуйн нэгжүүдийн зээлийг судлуулахаар арилжааны банкинд хүргүүлсэн.
  • Дулаан, эрчим хүчний хязгаарлалт хийхгүйн тулд Эрчим хүчний яамтай хамтраад ажиллаж байна. Эрчим хүчний хүртээмжийг өргөжүүлэх хүрээнд V цахилгаан станц барих ажил эхэлсэн. Бөөрөлжүүтийн цахилгаан станцын III ээлжийг ирэх онд ашиглалтад оруулна.
  • 8 дугаар сарын 15 гэхэд сургууль, цэцэрлэгийн засварыг дуусгана. Мөн COP17 хурлаас шалтгаалан 8 дугаар сарын 15-наас 9 дүгээр сарын 12 хүртэл улсын дугаарыг тэгш, сондгойгоор зорчуулах шийдвэр гарч байна
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.