Монполимет группийн үүсгэн байгуулагч Цэдэнгийн Гарамжав Хөдөлмөрийн баатар цол хүртлээ
13 Цагийн өмнө
271
Монполимет группийн үүсгэн байгуулагч Цэдэнгийн Гарамжав Хөдөлмөрийн баатар цол хүртлээ

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна. Энэ өдөр Монполимет группийн үүсгэн байгуулагч Цэдэнгийн Гарамжав Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртлээ. Геологич-Гидрогеологич мэргэжилтэй түүний хувьд Улсын барилгын зургийн институтээс ажил, амьдралын гараагаа эхэлсэн. Хожим нь зах зээлийн нийгэмд шилжсэний мэргэжлээрээ ажиллахаар шийдсэн нь "Монполимет" группийн эхлэл болжээ. Тус компани өдгөө үндэсний хэмжээний уул уурхай, хүнд үйлдвэр, барилга байгууламжийн чиглэлийн томоохон групп болж өргөжин тэлсэн.