Монголын Алт МАК компани 2023 онд 30 жилийн ойгоо тохиолдуулан нийт ажилчдынхаа цалинг 5-25 хүртэлх хувиар нэмсэн.
Монголын Алт МАК компани 2023 онд 30 жилийн ойгоо тохиолдуулан нийт ажилчдынхаа цалинг 5-25 хүртэлх хувиар нэмсэн бол энэ оноос эхлэн дараах 4 төрлийн шинэ урамшууллын бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн байна.
Үүнд:
- Жилд 6 удаагийн цалинтай чөлөө авах (Төрсөн өдөр болон бусад 5 хоног)
- Жилийн ₮10 сая хүртэлх нөхөн төлбөр бүхий эрүүл мэндийн даатгал
- Тэтгэврийн хуримтлал
- Хүүхдийн сургалтын төлбөрийн дэмжлэг зэрэг багтаж байна.
Монголын Алт МАК компани өнгөрсөн хугацаанд 144 ажилтныхаа орон сууцны асуудлыг шийдвэрлэжээ.