Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн дээд бүтцийн угсралтын ажил нийт 27.26 километрт хүрчээ
5 Цагийн өмнө
96
Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн дээд бүтцийн угсралтын ажил нийт 27.26 километрт хүрчээ
“Монголын төмөр зам” ТӨХК-иас хэрэгжүүлж буй Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөний дагуу эрчимтэй үргэлжилж байна.
 
Өнөөдрийн байдлаар төслийн дээд бүтцийн угсралтын ажлын хүрээнд 49,975 ширхэг бетон дэр зам дээр зулж, 1855 ширхэг зам төмөр угсраад байна. Ингэснээр дээд бүтцийн угсралтын ажил нийт 27.26 километрт хүрээд байна.
 
Түүнчлэн ПК43, ПК66, ПК68 дахь дам нуруут гүүрүүдийн зорчих хэсгийн барилга угсралтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжлэн хийгдэж байна. Мөн II үе шатны ажил эхэлсэнтэй холбоотойгоор ПК98 дээр суурь болон дам нурууны цутгалтын ажил бүрэн дуусаж, дараагийн шатны угсралт, бэхэлгээний ажлууд хийгдэж байна.
 
Төслийн бүтээн байгуулалтын ажлыг тасралтгүй үргэлжлүүлэх зорилгоор төмөр замын материал хангалтыг тогтмол зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар төслийн талбайд 128,610 ширхэг бетон дэр нийлүүлж, 32176 м3 буталмал чулуун овоолго үүсгээд байна.
 
“Монголын төмөр зам” ТӨХК нь төслийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулах зорилтын хүрээнд бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, шаардлагатай зохион байгуулалт, техникийн арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм.
710432586_977639971692196_6884714221443466569_n
 
710573069_1461909595735165_2046892155641602332_n
 
710280220_1461909912401800_2592383701588250555_n
 
710059168_1461910069068451_7881474681216093306_n    
 
Эх сурвалж: Зам, тээврийн яам
 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.