Шинь Шинь ХХК Дорнод аймгийн зудын гамшигт өртсөн малчдад тусламж үзүүллээ
Шинь Шинь ХХК Дорнод аймгийн зудын гамшигт өртсөн малчдад тусламж үзүүллээ
“Хаврыг хамтдаа давцгаая” малчдад туслах аянд "Шинь Шинь" ХХК-ний хамт олон нэгдэж, Дорнод аймгийн зудын гамшигт өртсөн малчдад тусламж үзүүлэх хандивын аяныг зохион байгууллаа.

Дорнод аймгийн БОАЖГ-аас ирүүлсэн уриалга болон ЗДТГ-ын Залуучуудын хөгжлийн зөвлөлөөс санаачлан хэрэгжүүлж буй “Хаврыг хамтдаа давцгаая” малчдад туслах аянд "Шинь Шинь" ХХК-ний хамт олон нэгдэж, Дорнод аймгийн зудын гамшигт өртсөн малчдад тусламж үзүүлэх хандивын аяныг зохион байгууллаа. 

Тус хандивын аянд 67 Хятад ажилтан, 218 Монгол ажилтан оролцож нийт 13.626.010 төгрөгийн тусламж үзүүлсэн байна. Тодруулбал, Чойбалсан суманд 3.000.000 төгрөгийн мөнгөн тусламж, үнэ бүхий зүйл, Дашбалбар суманд 5.000.000 төгрөгийн үнэ бүхий зүйл, Аймгийн Залуучуудын хөгжлийн зөвлөлд 5.626.010 төгрөгийг тус тус хандивлажээ.

0e82818e8c1b19a8351f71efdcaa04b 

1a984190a2a37636c4a3bf7bcb96727

934489b1217160cc04b451a4b2554ad

sin_sin_1

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.