ЭТТ: 288 мянган тонн нүүрсийг боомт руу хүргэж өгөх нөхцөлөөр арилжаалав
3 Цагийн өмнө
103
ЭТТ: 288 мянган тонн нүүрсийг боомт руу хүргэж өгөх  нөхцөлөөр арилжаалав
2026 он гарсаар тус компани 66 удаагийн арилжаагаар 304.5 сая ам.долларын үнийн дүн бүхий 3.75 сая тонн нүүрс арилжлаа.
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 4 удаагийн арилжаагаар 288.0 мянган тонн нүүрсийг нийт 19.1 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын боомт руу хүргэж өгөх нөхцөлөөр арилжааллаа.
  • Үнслэг багатай 1/3 коксжих нүүрс - 64.0 мянган тонн, 99.9 ам.доллароор арилжаалж нийт 6.4 сая ам.долларын үнийн дүнтэйгээр хэлцэл хийгдлээ. Арилжаанд 4 оролцогч оролцож үнэ 4.5 ам.доллароор буюу 4.7% өслөө.
  • 1/3 коксжих нүүрс - 32.0 мянган тонн, 75.8 ам.доллароор арилжаалж нийт 2.4 сая ам.долларын үнийн дүнтэйгээр хэлцэл хийгдлээ. Арилжаанд 5 оролцогч оролцож үнэ 7.5 ам.доллароор буюу 11.0% өслөө.
  • 1/3 коксжих нүүрс - 64.0 мянган тонн, 67.1 ам.доллароор арилжаалж нийт 4.3 сая ам.долларын үнийн дүнтэйгээр хэлцэл хийгдлээ. Арилжаанд 2 оролцогч оролцож үнэ 8.5 ам.доллароор буюу 14.5% өслөө.
  • Эрчим хүчний нүүрс - 128.0 мянган тонн, 47.0 ам.доллароор арилжаалж нийт 6.0 сая ам.долларын үнийн дүнтэйгээр хэлцэл хийгдлээ. Арилжаанд 5 оролцогч оролцож үнэ 8.1 ам.доллароор буюу 20.8% өслөө.
2026 он гарсаар тус компани нийт 66 удаагийн арилжаагаар 304.5 сая ам.долларын үнийн дүн бүхий 3.75 сая тонн нүүрс арилжлаа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.