"Баянтээг" ХК нэгж хувьцаанд 4,400 төгрөгийн ногдол ашиг хуваарилна
"Баянтээг" ХК нэгж хувьцаанд 4,400 төгрөгийн ногдол ашиг хуваарилна
Нэгж хувьцаанд 4,400 /дөрвөн мянга дөрвөн зуу/ төгрөгөөр тооцож ногдол ашгийг хуваарилна.

“Баянтээг" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн дугаар 03 тоот тогтоолоор хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг олгохоор шийдвэрлэсэн байна.

Нэгж хувьцаанд 4,400 /дөрвөн мянга дөрвөн зуу/ төгрөгөөр тооцож ногдол ашгийг хуваарилна.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах товыг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд оролцох эрх бүхий хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрөөр тогтоож, ногдол ашгийг 2024 оны 3 дугаар улиралд багтаан "ҮЦТХТ" ХХК-иар дамжуулан олгохоо мэдэгдлээ.

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.