Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Тавантолгой"ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл хуралдаж, тус компанийн 2023 оны жилийн эцсийн цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг олгохоор болсноо зарлалаа.
Нэгж хувьцаанд 4,996 /дөрвөн мянга есөн зуун ерэн зургаа/ төгрөгөөр тооцож, ногдол ашгийг хуваарилах бөгөөд энэ оны тавдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн олгохоор тогтжээ. "Тавантолгой" ХК 2023 онд нэгж хувьцаанд 5530.8 төгрөгийн ногдол ашиг хуваарилж байсан. Тус компанийн 51 хувийг орон нутаг буюу Өмнөговь аймгийн ЗДТГ эзэмшдэг бол үлдсэн 49 хувийг иргэд, олон нийт, аж ахуйн нэгж эзэмшиж байна.